Ховд аймагт СПИНИНГ спорт загасчлалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.


Ховд аймагт спорт загасчлалыг хөгжүүлэх, Монгол хадран загасаа хайрлан хамгаалах, мониторинг үнэлгээ хийх зорилгоор "Хадрангаа хамгаалья, хуулиа хэрэгжүүлье" уриан дор СПИНИНГ спорт загасчлалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 09 сарын 10-ны өдөр Ховд гол дээр зохион байгуулах гэж байна. 
Тэмцээнд 16-аас дээш насны хүмүүс оролцох бөгөөд нийт 15 баг оролцох ба нэг баг 3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба Багийн хураамж 45000 төгрөг.
Уралдаанд оролцогчдыг 1,2,3-р байр эзлүүлж түрүүлсэн баг аймгийн аваргын цом хүртэх болно.
Та бүхэн өргөнөөр оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 94049199 утсар авна уу.

Зохион байгуулагч: Монгол хадран спорт загасчлалын клуб



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ