Баруун бүсийн ууган их сургууль болох Ховд аймгийн Ховд их сургуулийн 38 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ хичээлийн жилд тус сургуульд бакалаврын 29, магистрийн 12, докторын 6 мэргэжлээр нийтдээ 3000 оюутан суралцаж байгаагийн 400 гаруй оюутан шинээр элсэн суралцаж байна.
ВИДЕО:
Нээлтийн үйл ажиллагааны үеэр “ХИС-ийн суралцагчдад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журам”-д заасны дагуу ХИС-ийн дэргэдэх математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн анхны төгсөгч,Эрх зүй-I ангид элссэн оюутан Э.Энх-Оюунд сургалтын төлбөрийн “100% хөнгөлөлттэй суралцах эрхийн батламж”, багшийн мэргэжлээр элссэн 8 оюутанд “70% хөнгөлөлттэй суралцах эрхийн батламж” –г сурлагын дэвтэр, дурсгалын зүйлийн хамт гардууллаа.