Шинэ хичээлийн жилд 20,0 мянга гаруй сурагч, 2000 гаруй багш ажиллана.


Ховд аймгийн  хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургуульд 6 настай 1900 сурагч шинээр элсэн орж, бага ангид 9006, дунд ангид 6015, ахлах ангид 3559 сурагч тус тус суралцахаар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцлоо.


Харин 9 дүгээр сарын 1-ний эрдмийн баярын энэ өдөр төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 12 цэцэрлэг нийт 43 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7200 гаруй хүүхэд сурч,хүмүүжих ба 2100 багш ажилтнууд ажиллахаар хичээлийн шинэ жилийн баярын нээлт хийлээ.



2017-2018 оны хичээлийн шнэ жилд Ховд аймгийн Боловсролын салбар “Багш ажилтнуудын ёс зүйг сайжруулж,олон нийтийн оролцоог өргөжүүлэн,хүүхэд бүрийн эх хэлээрээ зөв сайхан бичиж, ярих,сэтгэн бодох чадвар хөгжүүлэх” зорилт дэвшүүлж байна.   
Хичээлийн шинэ жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд сургууль,цэцэрлэгийн удирдлага,багш нар аливаа асуудалд шударга ёсыг эрхэмлэн хүүхэд бүрийн хөгжил  чадварыг бодитой үнэлж ажиллахыг аймгийн Боловсрол,Соёл,Урлагийн газраас уриаллаа.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ