БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ ЯВАГДАЖ БАЙНА.


Аймгийн Боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, зарим дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор “Багш нарын бага хурал” арга хэмжээ өнөөдөр эхэллээ.


Бага хурлын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, дэд дарга Д.Нарандорж нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, цэцэрлэгийн багш нар оролцов.



Уг арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди бага хурлын оролцогчдод хандан үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн бөгөөд тэрээр: “Аймгийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газраас багш нарын хөгжлийг дэмжих, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй, ил тод болгох чиглэлээр нэлээдгүй анхаарч, Чадварлаг багш, Авъяас, Номын гэгээ зэрэг хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Орон нутгийн 2018 оны төсөвт Багшийн хөгжлийн төв байгуулахаар төлөвлөж байна” хэмээн онцоллоо.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ