Ховд аймгийн эдийн засгийн дийлэнх хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр аймгийн мал сүрэг таван төрөлдөө өсч, 3 сая 280 гаруй мянгад хүрсэн. Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт төллөх насны 1337,5 мянган хээлтэгчийн 88,4 хувь буюу 1 сая 185,5 мянган мал төллөж, гарсан төлийн 98 хувь нь бойжиж байна. Оны эхний хагас жилийн мал тооллогын дүнгээр 4,2 сая/4,243,763/ толгой мал тоологдож, малын тоо толгой 963 мянган толгойгоор өссөн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.