Мерси Кор Монгол ОУБ-нь малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2(LTS 2)” төслийг хэрэгжүүлсэн.
Энэхүү төслийн хүрээнд иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдааныг зарласан бөгөөд уралдаанд зөвхөн Ховд аймгийн зорилтот 7 сумаас 8 төслийн санал ирүүлсэнээс 2 төсөл шалгарсаны нэг нь Гүн өрмийн дарагдсан худгийг сэргээн засварлаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах төсөл юм. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн "Эвлэл" компаний төсөл шалгарч Дарви , Алтай, Үенч, Булган зэрэг зорилтот 4 сумын нутагт эвдэрч гэмтсэн, дарагдсаны улмаас ашиглагдахгүй байсан инженерийн хийцтэй гүн өрмийн 5 худгийг засаж ашиглалтанд оруулан хүлээлгэн өглөө.
ВИДЕО:
Төслийн хүрээнд засварлагдсан гүн өрмийн худгийг ашиглалтанд хүлээн авахаар “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 төслийн менежер Б.Энхтуяа, Мерс Кор Монгол ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх, бүсийн захиргаа санхүүгийн ажилтан Б.Батцэнгэл нар орон нутагт томилолтоор ажиллав.