11 цагийн байдлаар Ховд аймгийн нийт сонгогчдын 15,45 хувь нь саналаа өгөөд байна.



Ховд аймаг 51628 сонгогчтой. 11 цагийн байдлаар нийт сонгогчдын 7974 буюу 15,45 хувь нь саналаа өгсөн мэдээтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулийн 2 дахь санал хураалтад оролцож саналаа өгөх иргэд сонгогчдын идэвх оролцоо төдийлөн хангалтгүй байгааг зохион байгуулагчид хэлж байна.


ВИДЕО:






Өмнөх санал хураалтаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын 95,3 хувь нь саналаа өгч байсан бол 2 дахь санал хураалтаар 90,9 хувь болж буурсан  байна. Мөн өмнөх сонгуулийн санал хураалт 11 цагийн мэдээгээр  22,5 хувийн ирцтэй байсан бол энэ удаад 15,45 хувь болж мөн буурсан үзүүлэлттэй байна.  Иймд Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох 7 дахь удаагийн ээлжит сонгуулийн 2 дахь санал хураалтад иргэд сонгогчид ялангуяа залуучуудын оролцоо чухал байгааг  аймгийн Сонгуулийн хорооноос анхааруулж байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ