Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь санал хураалт Ховд аймагт хэвийн явагдаж байна. Ховд аймаг 51628 сонгогчтой. Энэ сарын 6 ны өдөр нийт 128 ширхэг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлыг зохион байгууллаа. Нийтдээ 1351 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 1229 буюу 90,9 хувийн ирцтэй санал өгсөн байна. Өмнөх санал хураалтаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын 95,3 хувь нь саналаа өгч байсан бол 2 дахь санал хураалтаар буурсан үзүүлэлттэй гарч байна. Иймд Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох 7 дахь удаагийн ээлжит сонгуулийн 2 дахь санал хураалтад сонгогч та бүхнийг иргэний үүргээ гүйцэтгэж идэвхтэй оролцохыг аймгийн Сонгуулийн хорооноос уриалж байна. Огноо: 7/7/2017 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 6306 Мэдээ таалагдсан: