Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль болон 2013 оны ЗГ-ын 311 дүгээр тогтоолын дагуу ахмадын амралт сувилалын газарт амарч сувилуулах эрхийн бичгийн хөнгөлөлтийн хэмжээг 20000 /хорин мянга/ төгрөгөөр тооцож нийгмийн халамжийн сангаас олгох болсон. 2017 онд энэхүү хөнгөлөлтийг эмэгтэй 55-аас дээш, эрэгтэй 60-н наснаас дээш настай ахмадуудад олгох болсон бөгөөд Ховд аймгийн “Мянган Угалзат” ОНӨААТҮГ-ын харъяа “Нэвт” рашаан амралтын газар энэхүү хөнгөлөлтийг олгож байна. Тус амралтанд амрах ахмадууд цахим үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хувийн өргөдөл зэргийг бүрдүүлэн ирж тус амралтын газар амрах боломжтой ба тухайн онд өөр амралт, сувилалд хамрагдаж хөнгөлөлт эдлээгүй байх, мөн 2 хоногийн өмнө захиалгаа өгсөн байх шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Амрагчид төрөл бүрийн рашаан хүртэхээс гадна ахмадуудад зориулсан сүү, бумба, уламжлалт бариа заслын үйлчилгээг мэргэжлийн баг хамт олон түргэн шуурхай үзүүлж ажиллаж байна.
Ховд аймгийн “Мянган Угалзат” ОНӨААТҮГ-ын харъяа "Нэвт" рашаан амралт нь нэг дор 100 хүн хүлээн авах боломжтой, өдрийн 3-н хоолтой. 13 төрлийн эмчилгээний рашаантай, байгалийн үзэсгэлэнт газар оршдог Ховд аймгийн хамгийн томоохонд тооцогдох амралт сувилалын газар юм. Тус сувилалын газар нь 9-р сарын 20 хүртэл үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Захиалага авах утас: 98989824, 89115901, 98435643, 86093002