Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 07-р сарын 07 ны өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан их дээд сургуульд оюутан элсүүлэх, хуваарь сонголтын үйл ажиллагааг 07-р сарын 1-4 ний өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулж дуусгахыг БСШУСЯамнаас чиглэл болгожээ.
Тодруулбал: Их дээд сургуульд оюутан элсүүлэх элсэлтийн бүртгэл, ур чадварын шалгалт, хуваарь сонголтын үйл ажиллагаа 2017 оны 07-р сарын 1 ний өглөө 09 цагаас Жаргалант сумын 12 жилийн 3-р сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагаагаар эхлэх бөгөөд бүртгэлийн хураамж 3000 төгрөг байх юм. 7-р сарын 2 ны өдөр ур чадварын шалгалт явагдаж 7-р сарын 3 ны өглөөнөөс хуваарь сонголтыг зохион байгуулах юм байна.
Иймд хөдөө орон нутгаас ирж буй сурагчид, эцэг эхчүүд аюул осолгүй, бүрэн бүтэн найдвартай тээврийн хэрэгслэлээр зорчихыг аймгийн БСУГазраас зөвлөж байна.