2017 оны 06-р сарын 28 ны орой 20 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газар Буянт голд хүн урсаж байна гэсэн дуудлага хүлээн авсан даруйд 6 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг гарган эрэн хайх, аврах үйл ажиллагааг явуулжээ. Буянт голын ай сав дагуу эрэн хайх, аврах ажиллагааг явуулж, дуудлага хүлээн авсанаас хойш 24 цагийн дараа буюу 2017 оны 06-р сарын 29 ны 20 цагт Буянт голын их гүүрээс Оцон чулууны чиглэлд 2,5 км, аймгийн төвөөс 5,5 км-ийн зайнаас усанд осолдсон иргэний цогцосыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.