УЦУОШГазраас авсан мэдээллээр Ховд аймгийн томоохон голын усны түвшин 5-31 см-ээр нэмэгдэж, үерийн байдалтай байна. Иргэд өөрсдийн хайхрал болгоомжгүйн улмаас усанд осолдож, амь насаа алдах тохиолдол гарсаар байгаа бөгөөд он гарсаар Ховд аймгийн хэмжээнд 5 хүн усанд осолдсон мэдээ байна. Хамгийн сүүлд 2017 оны 06-р сарын 28 ны орой 20 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авах 7043101 дугаарт Буянт голд хүн урсаж байна гэсэн дуудлага хүлээн авч, шуурхай бүлэг эрэн хайх, аврах үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Одоогоор Буянт голын ай сав дагуу эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байгаа бөгөөд усанд осолдсон иргэнийг хэн болохыг тогтоохоор Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын ажлын хэсэг шуурхай ажиллаж байна.
ВИДЕО: