Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийж, сонгуулийн дүнг танилцууллаа. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гурван тогтоол гаргасан.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс 1.357.788 буюу 68.27 хувь санал хураалтад оролцжээ.
Нэр дэвшигчдийн авсан санал :
М.Энхболд- 411.748- 30.32
Х.Баттулга- 517.478- 38.11
С.Ганбаатар- 409.899 - 30.19 хувийн санал авсан байна. СЕХ-ны хуралдаанаар нэр дэвшигчдийн нэг нь олонхийн санал авч чадаагүй тул С.Ганбаатарыг хоёр дахь шатны санал хураалтаас хасах шийдвэр гаргаснаа дуулгалаа.
Хуульд зааснаар :
105.1-д “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна
105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ.
Сонгууль амжилттай болсон ч нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн саналын босгыг даваагүй учраас АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын нэр дээр хоёр дахь шатны дахин санал хураалт 7-Р САРЫН 9-НИЙ ӨДӨР БУЮУ НЯМ ГАРАГТ болно.
Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг 7-Р САРЫН 4-НИЙ ӨДӨР зохион байгуулна.
Сонгуулийн ерөнхий хороон өнөөдрөөс эхлэн дахин санал хураалтын бэлтгэл ажилдаа орж байна. Та бүхэн дахин санал хураалтдаа идэвхтэй оролцоорой.
Ц.ХИШГЭЭ