Монгол улсын 5 дахь төрийн тэргүүнийг сонгох 7 дахь удаагийн сонгууль орон даяар явагдаж дууслаа. 17 сум, 91 багтай 50 гаруй мянган сонгогчидтой Ховд аймгийн 92 санал авах хэсэгт нийт 872 төрийн албан хаагчид санал авах үйл ажиллагааг зохион байгуулав.
Иргэд сонгогчид үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцсон бөгөөд Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 51618 сонгогч санал хураалтанд оролцохоос 34355 буюу 66,56 хувь саналаа өгчээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалтын байдлыг сумдаар авч үзвэл:
-Жаргалант сумын нийт 18218 сонгогчийн 11604 буюу 63,70 хувь нь
-Алтай сумын нийт 1887 сонгогчийн 1371 буюу 72,66 хувь нь
-Булган сумын нийт 5700 сонгогчийн 3347 буюу 58,72 хувь нь
-Буянт сумын нийт 2157 сонгогчийн 1355 буюу 62,82 хувь нь
-Дарви сумын нийт 1697 сонгогчийн 1288 буюу 75,90 хувь нь
-Дөргөн сумын нийт 1658 сонгогчийн 1366 буюу 80,58 хувь нь
-Дуут сумын нийт 1201 сонгогчийн 866 буюу 72,11 хувь нь
-Зэрэг сумын нийт 1906 сонгогчийн 1285 буюу 67,42 хувь нь
-Манхан сумын нийт 2409 сонгогчийн 1646 буюу 68,33 хувь нь
-Мөнххайрхан сумын нийт 1341 сонгогчийн 945 буюу 70,47 хувь нь
-Мөст сумын нийт 1872 сонгогчийн 1402 буюу 74,89 хувь нь
-Мянгад сумын нийт 2099 сонгогчийн 1410 буюу 67,17 хувь нь
-Үенч сумын нийт 2442 сонгогчийн 1553 буюу 63,60 хувь нь
-Ховд сумын нийт 1940 сонгогчийн 1190 буюу 61,34 хувь нь
-Цэцэг сумын нийт 1776 сонгогчийн 1392 буюу 78,38 хувь нь
-Чандмань сумын нийт 1800 сонгогчийн 1284 буюу 71,33 хувь нь
-Эрдэнэбүрэн сумын нийт 1515 сонгогчийн 1081 буюу 71,35 хувь нь тус тус санал хураалтанд оролцсон байна.