Ховд аймгийн Булган сум энэ жилээс эхлэн орон нутагтаа хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь "Хог" хөтөлбөр бөгөөд хог хаягдалгүй "ЭКО" сум болох санаачлагыг дэмжиж тус сумын иргэн Б.Эрдэнэжаргал ашиглагдахгүй байсан 40 ширхэг хийн баллоныг сумынхаа Захиргаанд үнэ төлбөргүй хандивлажээ. Булган сумын ЗДТГ-ынхан өөрсдийн нөөц боломжоо ашиглан иргэн Б.Эрдэнэжаргалын хандивласаан хийн баллоныг ашиглан сумын төвийнхөө нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байрлуулах хогийн савыг хийж байна.
ВИДЕО:
Хогийн сав зэргийг төсвийн мөнгөөр худалдаж авах биш гарын доорх материал ашиглан хийж байгаа нь нэг талаар орон нутгийн эдийн засгаа хэмнэх нөгөө талаар урт удаан хугацаанд ашиглах давуу талтайг Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах яриандаа онцолж байв.
Ховд аймгийн Булган сумынхан хоггүй эрүүл орчин бүрдүүлж "Эко" сум болох улмаар улсын тэргүүний сум болох чухал зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтод хүрэхэд тус сумын иргэн бүрийн хувь нэмэр чухал. Ядаж л хогоо хогийн саванд хийгээд сурчихвал орон нутгийнхаа хөгжилд оруулж буй энгийн хирнээ асар том хувь нэмэр болох юм.