11 цагийн байдлаар Ховд аймгийн нийт сонгогчдын 22,5 хувь нь саналаа өгсөн мэдээтэй байна.



Ховд аймгийн сонгогчдын шинэчлэгдсэн нэрсийн жагсаалтад 51581 сонгогч бүртгэгджээ. Орон нутгийн цагаар 11 цагт авсан мэдээгээр нийт сонгогчдын 11638 буюу 22,5 хувь нь саналаа өгсөн мэдээтэй байна.  Аймгийн хэмжээнд хамгийн олон буюу 18218 сонгогчтой Жаргалант суманд 17,4 хувьтай, 5700 сонгогчтой Булган суманд 26 хувьтай, 2441 сонгогчтой Үенч суманд 34 хувьтай явагдаж байна.  


ВИДЕО:



УЦУОШГазраас авсан мэдээгээр үдээс хойшдоо  Ховд аймгийн нийт нутгаар борооших төлөвтэй байгаа учраас Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг аймгийн Сонгуулийн хорооноос хүсэж байна.  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ