Ховд аймгийн иргэд сонгогчид орон нутгийн цагаар өглөөний 06 цагаас саналаа өгч эхэллээ.



Монгол улсын 5 дахь төрийн тэргүүнийг сонгох 7 дахь удаагийн сонгууль орон даяар эхэлж, иргэд сонгогчид үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2017 оны сонгуульдаа оролцсоор байна. Ховд аймгийн хувьд орон нутгийн цагаар өглөөний 06 цагт эхэлсэн сонгуулийн санал авах үйл ажиллагааны нээлтэд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон иргэдийн төлөөлөл оролцож, сонгуулийн ажилд амжилт хүслээ. 


ВИДЕО:







Ховд аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 52264 сонгогч бүртгэгдсэн. Тэгвэл аймгийн хэмжээнд 1351 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 1288 буюу 95,3 хувь нь саналаа өгсөн гэсэн мэдээллийн аймгийн Сонгуулийн хорооноос өгч байна.  




Ховд аймгийн  92 санал авах байранд нийтдээ 872 төрийн албан хаагч ажиллан энэ удаагийн сонгуулийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.




 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ