Орчин үеийн боловсролын үйлчилгээний загвар хөгжил-Ховд их сургууль.



Төрийн өмчийн, Магадлан итгэмжлэгдсэн, Алтан гадас одонт Ховд их сургууль нь 1979 онд үүд хаалгаа нээсэн цагаасаа эхлэн орчин үеийн сургалт, судалгааны баазаар бүрэн хангагдсан тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллаж байна. 
Бүрэлдэхүүний 3 сургууль, салбар 1 сургуульдаа бакалаврын 29, магистрын 12, докторын 6 мэргэжлээр элсэлт авч, эрдмийн зэрэг цол, мэргэжлийн өндөр чадвартай мэргэшсэн профессор багш нар сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж байна. Ирээдүйд тус сургууль нь "Алтайн бүсийн тогтвортой хөгжлийн хэрэгцээг хангах, тасралтгүй хөгжих чадвартай, төлөвшсөн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, орон нутгийн хөгжлийг загварчлагч судалгааны их сургууль болох" эрхэм зорилготойгоор ажиллаж байна. 


ВИДЕО:



Ховд их сургууль шилдэг оюутандаа удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн тэтгэлэг олгодгоос гадна урлаг, спорт, нийгмийн үйлчилгээ, хувь хүн, байгууллага болон элсэлтийн онооноос шалтгаалсан тэтгэлгүүдийг олгодог. 
Ховд их сургуулийн чанарыг илтгэх нэг давуу тал нь багш, оюутнуудын мэдлэгийн түвшин бөгөөд тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн тулд дэлхийн 57 их дээд сургууль, 23 эрдэм шинжилгээний байгууллага, 11 олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.





ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Швейцарь зэрэг орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж гадаад харилцаагаа тэлсээр байна. 
Бид Монгол улсынхаа нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын салбарт хувь нэмрээ оруулах их хүч, шинэ зууны шилдэг, чадварлаг хүний нөөцийг бэлтгэж байна.


                ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ХӨГЖИЛ-ХОВД ИХ СУРГУУЛЬ

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ