Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар тушаалын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа байгууллага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөгжил Политехник коллежийн хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн 2017 оны 06 сарын 19,20-ны өдрүүдэд "АРД АЮУШ"-ИЙН тайлбайд болох тул ААН, иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”- өөр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:
Үүнд:
2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
Бүлгээр ногоо тариалах үйлчилгээнд хамрагдсан иргэдэд зөвлөгөө өгөх
Ажил хайгч иргэдийг бүртгэх
Ажил хайгч, ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх
Ажил олгогчдыг бүртгэх
Ажил олгогчдоос сул чөлөөтэй ажлын байрны захиалга авах
Ажил олгогч, ажилгүй иргэдтэй ярилцлага зохион байгуулах, зөвлөгөө өгөх
Ажил хайгч, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай хэрэгслийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг ТББ-ууд үйлчилгээ үзүүлж зөвлөгөө өгөх /иргэдийн хараа, сонсгол шалгаж шаардлагатай иргэдэд харааны шил, сонсголын аппрат олгох/
Хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, зөвлөгөө өгөх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах
Цагаан-Уул ахмадын сувиллын үйл ажиллагаа иргэдэд танилцуулах, сурталчлах
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн санал асуулга авах
2017 оны төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд, ААН-тэй гэрээ байгуулах гэх мэт үйлчилгээ, арга хэмжээг зохион байгуулна.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР