Цөлжилтийг нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн хүчин зүйл нь манай орны газар ашиглалтын гол хэлбэр болох мал аж ахуй юм. Нэгж талбайд ногдох малын тоо толгойн өөрчлөлтийг судалж үзэхэд 1980-2000 оны хооронд нэг га-д ногдох малын тоо 100-300 хонин толгой байсан бол 2000-2015 оны хооронд энэ үзүүлэлт 400-500 хонин толгой болж өссөн дүнтэй байна. Монголын бэлчээр нийт 80-90 сая хонин толгой малын багтаамжтай буюу нэг га-д 500-600 хонин толгой нягттай байхаар эрдэмтэд тооцоолсон байна. Малын тоо толгойн өөрчлөлт, ургамлын нөмрөгт үзүүлж буй нөлөө нь Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдалд илэрч, малын хөлийн нөлөөгөөр ургамлын нөмрөг сийрэгжиж байгаа нь элэгдэл явагдах суурь нөхцөлийг бүрдүүлж байна.