УИХ-ын гишүүн О. Батнасан тойргийнхоо сумын сургуулиудад томоохон хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлүүлжээ. Тухайлбал:Жаргалант сумын 12 жилийн 6-р сургууль, Булган сумын "Минжит Булган" цогцолбор сургуульд тус бүр 112400 $ -ын "Ухаалаг боловсрол" төсөл, мөн 8 сургуульд тус бүр 3000$-ын төсөл, 10 сургуулийн 1-5 ангийн сурагчдад зориулсан нийт 55.2 сая төгрөгийн өртөг бүхий 209 багц STEM сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх батламж олгосон байна. Мөн 6 сумын Соёлын төвд тус бүр 1 сая төгрөгийн өртөг бүхий ном худалдан авах олгож, эрхийн батламжийг аймгийн БСУГ-ын даргад хүлээлгэн өгөв.
Булган, Мөнххайрхан, Дуут сумдын 2017 оны 9 сард сургуульд элсэн суралцах сурагчдад сурагчийн дүрэмт хувцсыг УИХ-ын гишүүн О.Батнасан хандивлажээ. УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажиллах хугацаанд тус сумдын зүгээс сурагчын дүрэмт хувцасны туслалцаа үзүүлэх санал хүсэлт гаргасны дагуу ийнхүү дээрх гурван сумдад сурагчийн дүрэмт хувцас хүлээлгэн өгсөн байна. Нийт 339 сурагчийн дүрэмт хувцсыг УИХ-ын гишүүний ажлын албанаас сумдын хүүхдүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан гардуулан өгчээ.