Монгол Улсын АШУҮИСургууль үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн "Төгсөгчдийн холбоо"-ноос Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа төгсөгчдийн уулзалтыг аймаг бүрт зохион байгуулсаар байна.
АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны Олон улсын сургуулийн захирал Д.Цэрэндагваар ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Увс Баян-Өлгий аймгуудад "Багш шавийн уулзалт"-ыг зохион байгуулж, улмаар энэ сарын 3-4 ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа. Багийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн АУ-ны Академийн гишүүн, академич АУ-ны доктор профессор Г.Батбаатар, МУ-ын ШУА-ийн гишүүн, Академич, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан АУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, АУ-ны доктор профессор Н.Сүмбэрзул нарын 13 эрдэмтэн багш нар багтсан байна. ВИДЕО:
"Багш шавийн уулзалт"-ын нээлтийн арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал нарын албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын үеэр "Төгсөгчдийн холбоо"-ны Ховд аймаг дахь салбарын тэргүүнээр томилогдсон БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Баясгалмаад салбар холбооны тамга тэмдэгийг албан ёсоор гардуулан өглөө. Мөн клиникийн профессор цол тэмдэг, "Эрдэнийн Очир" медаль, Монгол улсын Засгийн газрын шагнал болох Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичиг зэрэг шагналаар шагнагдсан нэр бүхий эмч, мэргэжилтнүүдийн шагналыг гардуулан өглөө.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт 1166 эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд үүний 90 гаруй нь АШУҮИС-ийн төгсөгчид байна.