“ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨР” нээлттэй өдөрлөгийг 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Зэрэг, Дарви, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Мянгад, Дөргөн, Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн Манхан сумдад зохион байгууллаа.
Зэрэг, Дарви, Цэцэг, Эрдэнэбүрэн сумдад зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа оролцож, 600 гаруй иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийн, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Энэ үеэр Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон иргэдэд батламж гардуулав.
Мөн сумдад хэрэгжиж буй нийтийг хамарсан болон бүлгээр ногоо тариалах арга хэмжээнд хамрагдаж буй иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.