Xамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг "Хүчирхийлэлгүй ирээдүйн төлөө хамтдаа" сэдвийн хүрээнд явууллаа.



Сум, хороо /баг/-ны түвшинд ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ойлголт өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Ховд аймгийн хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг 2017 оны 05 сарын 25-26-ны өдрүүдэд Дэлхийн зөн Ховд ОНХХ, Норвегийн тусламжийн байгууллагын Хүүхдийн эрх хөгжил төсөл, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа. 





Сургалтанд сумдын Засаг дарга нараар ахлуулсан 17 сумын хамтарсан багийн төлөөлөл, Жаргалант сумын багийн нийгмийн ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөл болох 140 хүн оролцжээ. 
Сургалтыг Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хуулийн албаны дарга А.Энхбаатар, хүүхэд хамгааллын мэргэжилтэн Ж.Азжаргал, МУБИС-ийн багш М.Нямдорж нар удирдан зохион байгуулсан байна.




Энэ үеэр Бичил лекц, оролцооны аргууд /асуулт дэвшүүлэх, эргэцүүлэл/, бодит кейс дээр ажиллуулах, хэлэлцүүлэгийн гэсэн арга зүйгээр сургалтыг явуулжээ. Улмаар хамтарсан багийн гишүүд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, арга зүйн чадвартай болж, цаашид хамтарсан баг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах, хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлж, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлсэн бодит үр дүн гарсан гэж зохион байгуулагчид үзэж байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ