Ховд аймгийн Ахмад, чөлөөт эмч нарын “Мөнхийн жигүүр” холбооныхон Эрдэнэбүрэн суманд ажиллаж 400 гаруй хүнд үйлчилжээ.



МУ-ын хүний гавьяат их эмч 5, клиникийн профессор 13, зэрэгтэй зөвлөх, ахлах тэргүүлэх 20 нийтдээ  40 гаруй эмч мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн Ховд аймгийн Ахмад, чөлөөт эмч нарын “Мөнхийн жигүүр” холбооныхон хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна.




"Мөнхийн жигүүр" холбооны эмч нар Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтохын  урилгаар тус суманд ажиллаж сумын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан, зөвлөгөө өгч ажилласан байна. Энэ хугацаанд Дотрын эмчид 63, Арьс харшлийн эмчид 60, Шүдний эмчид 39, Эмэгтэйчүүдийн эмчид 64, ЭХО-ны эмчид 101, Хүүхдийн эмчид 82, нийт 409 хүн үйлчлүүлжээ.




Хэдийгээр гавьяаны амралтандаа гарсан ч гэлээ тэд  хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах учиртай хэмээн үзэж байгаа юм. Тиймээс Рашаант өрхийн эрүүл мэндийн төвд хүрч ажиллан тус өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд  хамруулсанаар анхны үйл ажиллагаагаа эхэлсэн бол хөдөөгийн баг, сумдад хүрч, иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах ажлаа ийнхүү Эрдэнэбүрэн сумаас эхэлж байгаа юм. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ