“БОЭТ-ийн тусламж үйлчилгээний чанар, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо.



Хэлэлцүүлэгийг 2017 оны 05-р сарын 17-ны өдөр БОЭТ-ийн сургалтын танхимд зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт: Ховд аймгийн засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Нарангэрэл, Д.Цэрэнбадам, Жаргалант сумын Засаг дарга, Ховд хотын захирагч Ц.Ганданповрон, БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж, Жаргалант сумын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан, ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, ЭМГ-ын Эмнэлэгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунцэцэг, Рашаант Өрхийн ЭМТ-ийн дарга, Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч З.Цоож, Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа,  БОЭТ-н эмч ажилчдын төлөөлөл болонргэд үйлчлүүлэгчдийн төлөөлөл  оролцлоо.





Хэлэлцүүлгийг БОЭТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Баясгалмаа удирдан явуулж, хэлэлцүүлэгт оролцогчид тусламж үйлчилгээний чанар, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн, харилцан ярилцлаа.  Хэлэлцүүлэгээс гарсан саналуудын дийлэнх нь эмч ажилчдын нийгмийн асуудал, тасаг нэгжийн өрөө, байрны хүрэлцээгүй байдал, иргэд үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ёс зүйг сайжруулах асуудлууд байлаа.





Орон нутгийн удирдлагууд эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зарим асуудалд дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах талаар мэдээлсэнд БОЭТ-ийн хамт олон талархаж байлаа. 




Цаашид оролцогч талууд уялдаа холбоотой ажиллаж, хэлэлцүүлгийн хамрах хүрээг өргөтгөн, тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг тогтмол хэлэлцэж байхаар болсон нь энэ удаагийн хэлэлцүүлгийн нэг чухал үр дүн юм.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ