Аймгийн ИТХ-ын ажлын алба Мөст, Мөнххайрхан суманд ажиллав.



Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 27 дугаар тогтоолоор баталсан “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажлын хэсэг  05 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Мөст, Мөнххайрхан сумдад ажилласан байна.




Энэ үеэр Мөст, Мөнххайрхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг хуралдуулан тус сумын энэ оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны явц, бодлогын зорилтын хэрэгжилтийн явцтай танилцан, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ