Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 05 дугаар сарын 12-ны өдөр Цэцэг суманд ажиллаж байна. Ажлын хэсэг тус сумын ИТХ-ын хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, түүний үр дүн, иргэддээ хэрхэн хүрч ажиллаж байгаа, дотоод бичиг баримтын бүрдэл, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэж буй асуудал, түүний үр дүн, багийн Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны үр дүн, түвшинг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 27 дугаар тогтоолоор баталсан “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Алтай, Үенч, Булган, Дуут, Ховд, Буянт, Мянгад сумдад ажилласан. Энэ удаад ажлын хэсэг тухайн сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлыг үнэлж дүгнэх биш харин, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм. Харин оны эцсээр журмынхаа дагуу үнэлгээ өгч, дүгнэлт гаргаж ажиллана гэж мэдээллээ.