БОЭТ-д 193 сувилагч ажиллаж байна.



1995 оноос хойш Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн Олон улсын сувилагчдын баярын үйл ажиллагаанд Ховд аймгийн засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Дорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын албаны хүмүүс оролцож сувилагч нарт баярын мэндчилгээ дэвшүүлэн ажлын амжилтыг хүслээ.




Мөн энэ үеэр МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн "Хүндэт тэмдэг", Аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнагдсан нэр бүхий хүмүүсийн шагналыг гардуулан өгч баяр хүргэв.




Ховд аймгийн БОЭТ- нь нийтдээ 300 гаруй эмч мэргэжилтнүүдтэй. Үүний дийлэнх хувь нь буюу 193 нь сувилагч байна.



Олон улсын сувилагчдын өдрийг угтан БОЭТ-ийн Сувилахуйн албанаас   Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу нэг сарын аян зарлаж, төлөвлөгөө гарган ажилласан байна. Өөрөөр хэлбэл  урлаг спортын болон  ажил мэргэжлийн уралдаан тэмцээнийг уламжлалын дагуу зохион байгуулахаас гадна оюутан сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс сургалт явуулж, үүнийхээ дагуу "Дэвжээ" тэмцээнийг явуулжээ. Зохион байгуулсан арга хэмжээнүүд "Эх хүүхдийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний чанар, хүртээмж"-ийг сайжруулахад чиглэгдэж байсныг онцолж байлаа. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ