"Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал-Уяач таны хариуцлагаас" чуулганд 160 гаруй хүн хамрагдлаа.



Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх нөлөөлийн арга хэмжээг эрчимжүүлэх, уралдаанч хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор “УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ - УЯАЧ ТАНЫ ХАРИУЦЛАГААС” чуулганыг Ховд аймгийн гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Мэргэжлийн Хяналтын газар, Цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, аймгийн "Алтайн унага" МСУХолбоотой хамтран зохион байгууллаа. Чуулганд 17 сумын уяач, уралдаанч хүүхдийн төлөөлөл болсон 164 хүн оролцлоо.



.
Чуулганы нээлтийн үйлажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, аймгийн "Алтайн унага" МСУХ-ны нарийн бичгийн дарга Ц.Бат-эрдэнэ, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Батцагаан нар оролцжээ. 





Чуулганы үр дүнд уралдаанч  хүүхдийн санаа бодол, дуу хоолойг сонсож , тэдний оролцоог хангахад чиглэсэн хэлэлцүүлэг зохион байгуулан улмаар уяачид болон уралдаанч  хүүхдийн асуудлаар бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагуудад хандсан уриалга гаргалаа. 











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ