Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооноос хамтран баталсан удирдамжийн хүрээнд баруун бүсийн шүүхүүдийн шүүхийн захиргааны ажилтны мэдлэг, ур чадварын уралдааныг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тус ур чадварын уралдаанд Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх, Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхүүдийн Тамгын газрын нийт ажилтан албан хаагч нар оролцож, Ховд аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмөө 1-р байр, Ц.Энхтуяа 2-р байр,Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаа 3-р байр, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын Мэдээл, технологийн мэргэжилтэн Г.Мөнхбаяр 3-р байрыг тус тус эзэлж амжилттай оролцлоо гэж Ховд аймаг дахь Шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас мэдээллээ.