Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48-р зарлигаар Ховд аймгаас 54 хүн төрийн дээд одон медалиар шагнуулав.


Төрийн дээд одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ  Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Монгол улсынхаа хөгжлийн түүхийг бичилцэж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн салбар салбарын төлөөлөл болсон олон үндэстэн ястны өлгий Ховд нутгийн хөдөлмөрч ард түмнээс Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан нэр бүхий 54 эрхмийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.




Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 29, хөдөлмөрийн хүндэт медалиар 19, Цэргийн гавьяаны одонгоор 2,  Цэргийн хүндэт медалиар 1 иргэн иргэн тус тус шагнагдан энгэрээ мялаасан юм. 









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ