БОЭТ-ийн Мэс заслын эмч нар цээжний хөндийн хагалгааг амжилттай хийж байна.



МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич Н.Баасанжав,  АШУҮИС-ийн мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн тэнхмийн эрхлэгч, Монголын Мэдээгүйжүүлэг Нийгэмлэгийн тэргүүн, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн, АУ-ын доктор, профессор Л.Ганболд нар  5-р сарын 7-10 хооронд 3 өдөр Ховд аймгийн  БОЭТ-ийн мэс заслын тасагт ажиллалаа. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн, Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нартай хамтран  4 хүнд  цээжний хөндийн мэс заслыг амжилттай  хийжээ. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгаа талаар эмч нар мэдээлж байна.




Төвөөсөө алслагдсан бүс нутгийн иргэдийн хувьд тэр бүр УБ хотыг зорьж эмчилгээ оношлогоо, хагалгаа хийлгэнэ гэдэг амаргүй. Тиймээс орон нутагт нь ирж ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэхийн хажуугаар хөдөө орон нутагт ажиллаж буй эмч нарт ажлын байрны сургалт явуулж байгаа нь үр дүнгээ өгсөн чухал ажил гэдгийг  онцолж байна. 




 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ