Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг зохион байгуулав.


Ховд аймгийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөл”-өөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Ховд аймгийн Жаргалант сумын Ард Аюушийн талбайд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  зохион байгуулжээ.




Тус өдөрлөгийн арга хэмжээнд Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Прокурорын газар, Ховд аймгийн Цагдаагийн газар, Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Гадаадын харьяатын газрын баруун бүс дэхь газар зэрэг төрийн байгууллагууд оролцож иргэдэд гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, яриа танилцуулга хийж, иргэд хэрхэн шүүхэд хандах, нэхэмжлэл хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн 70 гаруй иргэнд хууль,эрх зүйн анхан шатны мэдээлэл хүргэж, 40 гаруй иргэнээс шүүхийн өнөөгийн байдлын талаар судалгаа авч, иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэн, гарын авлагаар хангаж тус өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо гэж Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрас мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ