Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Business breakfast" уулзалт, ярилцлагыг 05 дугаар сарын 05-ы өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нартаа уулзалт, ярилцлага өрнүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Б.Болорцэцэг, Төлөөлөгч Н.Батцагаан, Н.Энхмандах, ХХААГ-ын дарга Т.Баатарзориг, аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн дарга Ч.Багдал, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх зэрэг төр, хувийн хэвшлийн удирдлагууд, бизнес эрхлэгчид гээд 70 орчим хүн хүрэлцэн ирлээ.
Үүний дараагаар МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа Азийн Хөгжлийн Банкны “Монголын Баруун бүс нутагт нэмүү өртгийг бий болгох үйл ажиллагааг дэмжих” Техник туслалцааны Төслөөс санхүүжүүлж буй Эдийн засаг бизнес дэх сорилтууд сургалт, хэлэлцүүлэг болсон юм.