Аймгийн ИТХ-аас Тэргүүлэгчдийн хуралдааны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг баталсан.
Уг журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор Үнэлгээний ажлын хэсэг Мянгад суманд 2017 оны 05 дүгээр сарын 04-ний өдөр ажиллалаа.
Энэ өдөр Мянгад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг хуралдуулан сумын энэ оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны явц, бодлогын зорилтын хэрэгжилтийн явцтай танилцан, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.