БОЭТ-ийн эмчилгээний хоолны тасаг нь эмчилгээ сувилгааны 16 нэр төрлийн хоол хийж байна.



Ховд аймгийн БОЭТ- нь "НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ" жилийн ажлын хүрээнд Дэлхийн Зөн ОУБ –ын дэмжлэгтэйгээр “ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН ЧАНАР- ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ" сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.  Тус өдөрлөг нь БОЭТ-ийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сахиур, эцэг эхчүүдэд эмчилгээний хоололтын талаар зөвөлгөө өгөх, эмчилгээний хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой юм. БОЭТ-ийн эмчилгээний хоолны тасаг нь Эрүүл мэндийн яамны сайдын 11-р тушаалд тусгагдсаны дагуу эмчилгээ сувилгааны 16 нэр төрлийн хоол хийдэг байна.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ