"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих" жилийн ажлын хүрээнд Ховд аймгийн БОЭТ-ийн Сургалт, Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба, Эмчилгээний хоолны тасаг нь Дэлхийн Зөн ОУБ -тай хамтран хоол үйлдвэрлэлийн чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмчилгээний хоолны нэр төрөл олшруулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор “ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН ЧАНАР- ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ" сэдэвт сургалтыг 2017.05.01-05.05 ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтанд сумдын Эрүүл мэндийн төв, эмнэлгийн эмчилгээний хоолны тогооч, БОЭТ-ийн эмчилгээний хоолны тогооч нар оролцон харилцан туршлага солилцон суралцаж байна. Тус сургалтын хугацаанд БОЭТ-ийн Хүүхдийн тасагтай хамтран эцэг эхчүүдэд “Хүүхдийн хоол тэжээл” үзэсгэлэн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.