Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон спортын тэмцээнд улсад тэргүүлж, Шилжин явах цомын эзэд боллоо.



Үндэсний номын сан, БХИС, Монголын Номын сангуудын консерцумаас хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Номын санчдын уулзалт зөвлөгөөн, спортын наадамд Ховд аймгийн номын санчид амжилттай оролцоод ирлээ. 
Тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан системийн улсын аварга шалгаруулах спортын тэмцээнд Т.Эрдэнэтуяа захиралтай  Ховд аймгийн Нийтийн Номын сангийн баг хамт олон тэргүүлж Алтан цом болон Шилжин явах цомын эзэд болжээ. Өөрөөр хэлбэл: Холимог Волейбол төрлөөр-Алтан медаль, Дан эмэгтэй баг Мөнгөн медаль, Эмэгтэй сагсан бөмөгийн төрлөөр-Алтан медаль, Цэрэгжилт төрлөөр Мөнгөн медаль хүртэж нийт багийн дүнгээр тэргүүлсэн байна.




Системийн улсын аварга шалгаруулах спортын тэмцээндээ амжилттай оролцож  багийн дүнгээрээ тэргүүлэн ганзага дүүрэн амжилттай буцаж ирсэн Т.Эрдэнэтуяа захиралтай Ховд аймгийн Нийтийн Номын сангийн баг хамт олныг  аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Гантөмөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ