Ховд аймгийн Булган сум дахь Улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулахыг засварлана.



Мерси Кор Монгол ОУБ-аас Ховд,Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 15 аймгийн 126 суманд хэрэгжүүлж буй “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS 2)” төслийн хүрээнд 2015/16 оны зуд болон одоогийн зудад өртөж байгаа иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдааныг зарласан. Тэтгэлэг олгох төслийн уралдаанд нийт 90 гаруй төсөл, зөвхөн Ховд аймгийн зорилтот 7 сумаас л гэхэд 8 төслийн санал ирүүлсэний 2 төсөл  нь шалгарчээ. Үүний нэг нь  Булган суманд байрлах Улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулахын засварын ажил юм.  







Ховд аймгийн Булган сум дахь Улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулах нь 1970 онд баригдсан. Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудан, цас борооны улмаас дээврээс нь дусаал дусахаас эхлээд  улсын нөөцийн өвс тэжээлийг хорогдолгүй хадгалж, хамгаалахад хүндрэл учирдаг байна. Тиймээс  тус сумын "Хөх тохой" компаний бичсэн төсөл тэтгэлэгийн уралдаанд шалгарч нийтдээ 50,0 сая төгрөгөөр засварлахаар болжээ.  Засварын ажлыг   гэрээний дагуу 6-р сарын 20-оос өмнө бүрэн дуусган, хүлээлгэж өгөх юм байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ