УИХ-аас 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр баталсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” Монгол Улсын хуулийн 6,1,1-д “Монгол Улсын Үндсэн хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх, үндэслэл шаардлагыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгыг улс орон даяар зэрэг зохион байгуулж байна. Судалгаанд статистикийн шинжлэх ухааны үндсэн гол аргуудын нэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт 860 гаруй мянган өрхөөс 1570 өрхийг сонгож, тэдгээрт амьдран суугаа 18, түүнээс дээш насны 2 сая гаруй иргэдээс 1570 иргэнийг сонгожээ.
Ховд аймагт зөвлөлдөх санал асуулгыг аймгийн Статистикийн хэлтэс зохион байгуулж мөн санамсаргүй түүврийн аргаар аймгийнхаа 85,0 мянган хүн ам, 91 багаас 4 баг, 40 хүн сонгосон байна.
Тухайлбал:Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан, Хайрхан баг, Дарви сумын Дэлгэр баг, Мянгад сумын Цагаанбулан баг сонгогдож, 40 өрхөд судалгаа явуулах юм байна.
Судалгаа авах хүнийг мөн санамсаргүй түүврийн аргаар 19 хүнийг сонгоход 67 настай ахмад, оюутан, төрийн албан хаагч, ИТХ-ын төлөөлөгч зэрэг нас насны төлөөлөлүүд сонгогдож, мянга, мянган иргэдээ төлөөлж санал авах УИХ-аас гаргасан урилгыг өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээс гардан авлаа.
Сэтгүүлч А.Бямбасүрэн