Төрийн банкны Ховд салбар 2017 оны нэгдүгээр улирлын ажлын үзүүлэлтээрээ системдээ тэргүүлж "Шилдэг салбар"-аар шалгарчээ.



Төрийн Банкны Ховд салбар  бүх ажилтнуудынхаа ээлжит сургалт, семинарыг 2017оны 04-р сарын  22-23-ны өдрүүдэд   амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Төв банкны  Даатгалын албаны захирал А.Идрээ, Марктенгийн хэлтсийн захирал Б.Содонбаатар, Орон Нутгийн Банкны Газрын Үйл ажиллагааны хэлтсийн бүсийн менежер А.Бадрах, Зээлийн хэлтсийн бүсийн менежер Т.Мөнхөө, Салбарын Захирлын зөвлөл хамтран салбар болон харьяа тооцооны төвүүдийн 100 ажилтанг  хамруулан зохион байгуулсан байна. Энэхүү сургалтаар 2016 оны ажлаа дүгнэсэн, 2017 оны ажлаа төлөвлөсөн, ойрын болон хэтийн зорилго зорилтуудаа тодорхойлсон, банк санхүүгийн үйлчилгээг аймаг орон нутгийн харилцагч нартаа илүү чанартай, хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх талаар санал бодлоо хуваалцсан, өргөн цар хүрээг  хамарсан ач холбогдолтой сургалт боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна.




Энэ үеэр 2016 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Тухайлбал: Төрийн банкны Ховд салбар нь системдээ тэргүүлж  "Шилдэг салбар"-аар шалгарч Төв Банкны удирдлагуудын төлөөллөөс шагналаа гардаж авсан бол Төрийн банкны Ховд салбар нь  харьяа тооцооны төвүүдийнхээ  2016 оны ажлыг дүгнэхэд Зэрэг тооцооны төв  тэргүүн байранд, Чандмань тооцооны төв  дэд байранд, Манхан тооцооны төв гутгаар байранд тус тус шалгарч хамт олноо хошуучилсан байна.  Тэгвэл 2016 оны аймгийн төвийн нэгжүүдийн шилдэг ажилтнаар Ховд салбарын харилцааны менежер  Б.Алтанцэцэг, Сумдын нэгжүүдийн шилдэг ажилтнаар Буянт тооцооны төвийн Ахлах теллер  Б.Орломжав нар шалгарчээ.  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ