Нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээлийн төв байгуулагдсаны 10 жилийн ой боллоо.



Монгол улс, АНУ-тай димломат харилцаа тогтоосны 30 жил, Ховд аймгийн Нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төв байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Замдал Галт Ховд  аймагт ажиллав. Тэрээр дагалдан яваа хүмүүсийн хамт Ховд аймгийн Нийтийн номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ойн  баярын үйл ажиллагааны нээлтэнд оролцлоо. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, аймгийн Нийтийн номын сангийн дарга Т.Эрдэнэтуяа нарын зочид төлөөлөгчид оролцож баяр хүргэн үг хэллээ.







АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувьд Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцохоос гадна Ховд аймгийн манлайлагч шилдэг залуустай уулзаж, тэдний санал бодлыг сонссон байна. Мөн аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө Ховд аймгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцсон юм.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ