12-р ангийн 1400 гаруй сурагчид "ШИНЭ АЛХАМ" номоо гардан авлаа.



УИХ-ын гишүүн,хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар анги төгсөгчидтэй уулзалт хийж, ШИНЭ АЛХАМ-2017 номыг гардуулах үйл ажиллагааг өнөөдөр аймгийн БСУГазар, ГБХЗХГ-тай хамтран  зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд Ховд аймгаас 1400 гаруй  хүүхэд 12-р ангиа төгсөнө. Сурагчийн ширээнээс оюутны ширээ, ажил амьдралын их далайд хөл тавих гэж буй нийт төгсөгчидөд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Сандагийн Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нар “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих Шинэ алхам төв” төрийн бус байгууллагаас Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж буй дүү нартаа Их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах зорилгоор гаргаж буй “Шинэ алхам” номыг  дөрөв дэх жилдээ олгож, хамтран ажиллаж байна. 



Энэ үеэр сурлага, урлаг, спортын өндөр амжилт гарган суралцаж буй 14 сурагчид шагнал гардуулсан юм. Тухайлбал:12 жилийн 1-р сургуулийн сурагч В.Энхтуул Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар, мөн сургуулийн сурагч В.Амгаланбаатар Монголын сурагчдын холбооны тэргүүний сурагч,  12 жилийн 2-р сургуулийн сурагч Г.Занданзул Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар, 12 жилийн 3-р сургуулийн сурагч Г.Төмөрсүх Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар, сурагч Б.Буяндалай спортлог сурагч, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч А.Марал-Оч Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар, сурагч Б.Отгонцэцэг Монголын сурагчдын холбооны тэргүүний сурагч, Прогресс сургуулийн сурагч Ч.Хурцболд Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар, сурагч Б.Гантогтох Монголын сурагчдын холбооны тэргүүний сурагч, 12 жилийн 6-р сургуулийн сурагч Б.Нямцолмон Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар, сурагч Д.Хишигдэлгэр Шилдэг төгсөгч, 12 жилийн 7-р сургуулийн сурагч П.Отгонмандах Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар, сурагч Л.Ариунзаяа “Шилдэг төгсөгч” гэсэн  шагналаар тус тус шагнууллаа.  











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ