2016 оны 11-р сараас хойш Ховд аймаг 2 дахь шинэ цэцэрлэгээ байгуулж 250 гаруй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулаад байна. Өнөөдөр Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай "Цэцэгхэн" 15-р цэцэрлэг үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Цэцэгхэн 15-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц. Цогзолмаа, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нарын албаны төлөөлөл оролцож нээлтийн тууз хайчиллаа. Тус цэцэрлэгийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 750,0сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Жинсийн-Орой" ХХК барьсан байна. Тус цэцэрлэг нь нийт 4 бүлэгтэй, 14 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулах юм.