Аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэг, олимпиад зохион байгуулах журмын дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн мэргэжлийн хичээлийн олимпиадын II давааг 2017 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 02-ний хооронд Жаргалант сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль, Цаст-Алтай цогцолбор сургуулиуд дээр амжилттай зохион байгуулж явууллаа. Олимпиадад ерөнхий боловсролын 24 сургууль, ХоИС-ийн лицей сургуулийн багш, сурагчдын 25 баг оролцлоо.
Мэргэжлийн хичээлийн улсын олимпиадын II даваанд 15 хичээлээр багшийн 16 төрөлд 531 багш, сурагчийн 34 төрөлд 850 сурагч нийт 1380 багш, сурагч оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна. Олимпиадын II даваанд оролцогсдыг байр эзлүүлэн эхний 3 байр эзэлсэн багш, сурагчдыг Боловсролын газрын өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал тус тус олгож, шагналд 1680,0 мянган төгрөг зарцуулсан ба Улсын олимпиадын III даваанд оролцох багш, сурагчдын унааны зардалд 6240,0 мянган төгрөг төлөвлөөд байна.