“БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ” гар зураг, зохион бичлэг, шүлгийн уралдаан зарлагдлаа.


Дэлхийн улс орнууд болон Монгол улс жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр" хэмээн тэмдэглэлт өдөр болгон өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан хүухэд бүрийг rэp бүл,нийгмийн ээлтэй орчинд хүчирхийллэлээс ангид өсөхөд нь олон нийтийн ойлголт хандлага оролцоог нэмэгдүүлэх үүднээс "Гэр булийн радио"- FM-104,5,  Дэлхийн Зөн- Монгол Олон Улсын Байгууллагын Төлөөлөгчийн газрын "Хүүхдийн Хөгжил Хамгаалал” хөтөлбөр анх   20О2 оноос эхлэн  жил бүр  “БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ” хүүхдийн гар зураг, шүлэг, зохион бичлэгийн улсын уралдааныг зохион байгуулсаар ирсэн. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, гэр бул дэх зөрчлийг арилгахад хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах, хүүхэд хүсэл мөрөөдлөө чөлөөтэй илэрхийлэх олон нийтэд  нөлөөлөхөд боломжийг олгох зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газар,Хүүхдийн "Цох" сонинтой хамтран зохион байгуулж буй энэхүү уралдаанд Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн 6-18 насны ЕБСургууль болон бусад бүх хуүхдүүд оролцох боломжтой юм. Оролцогчид "Би гэр бүлдээ үүннйг л хүсдэг" сэдэв дор өөрийн илэрхийлэх санааг гаргасан rap зураг, зохион бичлэг, шүлэглэсэн хэлбэрээр оролцох юм байна. Уралдааны I-р шатны шалгаруулалтанд ирүүлсэн материалыг  2017 оны 4 сарын 03 наас 2017 оны 4 сарын 22 ны дотор орон нутгийн Гэр бүл. Хүүхэд. Залуучуудын хөгжлийн хэлтэсүүд тус бүр хүлээн авч шалгаруулна.хүлээн авч шалгаруулна. Уралдааны төрөл тус бүрээс шалгарсан эхний 10-20 хүүхдүүдийн бүтээлийг 2017 оны 4 дугаар сарын 25-ны дотор Дэлхиин Зөн ОУБ-ын Хүүхдийн Хөгжил Хамгаалал Хөтөлбөрт  хүргүүлнэ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ