АНУ-ын Virtue Foundation олон улсын байгууллагын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг 6 дахь жилдээ Ховд аймагт ажиллана.



АНУ-ын  Virtue Foundation олон улсын байгууллагын  нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг Ховд аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд  6 дахь  жилдээ ажиллах гэж байна. Эмч нарын баг  2017 оны 05-р сарын 19-27 ний өдрүүдэд Бүсийн Оношлогоо эмчилгээний  төвд  ирж  ажиллан үнэ төлбөргүй үзлэг, оношлого, эмчилгээ мэс засал хийхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд:
1. Нүдний болор солих мэс засал 
2. Нүдний даралт буулгах мэс засал, болон лазер эмчилгээ 
3. Хүүхдийн нүдний хялар засах мэс засал
4. Ухархай зовхины гажиг засал
5. Нүд орчмын арьс нөхөн нөхөн сэргээх зэрэг мэс засал, үзлэг оношлогоог хийж ажиллах юм байна. 





АНУ-ын  Virtue Foundation олон улсын байгууллагын  нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын оношлогоо эмчилгээ, мэс засалд хамрагдах хүмүүс орон нутагт  нүдний эмчийн үзлэгт хамрагдан, бүртгэлийн хуудас хөтлүүлсэн байх шаардлагатай болж байна.  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ