Жаргалант суманд 100 хүүхдийн шинэ цэцэрлэг үүдээ нээж байна.



Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэр дээр 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай "Цэцэгхэн" 15-р цэцэрлэг үүд хаалгаа нээж байна. Тус цэцэрлэгийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 750,0сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  "Жинсийн-Орой" ХХК  2016 оны 12-р сарын 8 ны өдөр барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгчээ. Ингэснээр аймгийн төвөөс алслагдсан, гэр хорооллын, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 2-5 насны 100 хүүхэд цэцэрлэгтэй болж байна. Тус цэцэрлэг нь нийт 4 бүлэгтэй, 14 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулах ба 15-р цэцэрлэгт ажиллах багш нарын сонгон шалгаруулалтыг Аймгийн БСУГазрын даргын тушаалаар энэ сарын 11 ний өдөр явууллаа. Бүлгийн 4 багшийн сонгон шалгаруулалтад 20 багш, туслах 4 багшийн сонгон шалгаруулалтад  76 багш бүртгүүлэн оролцжээ. "Цэцэгхэн" 15-р цэцэрлэг 2017 оны 04-р сарын 17 ноос эхлэн үйл ажиллагаагаа  явуулна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ