Булган, Үенч сумын 559 өрх НҮБ – ын ХХААБайгууллагын тусламжийг хүлээн авлаа.




НҮБ –ын ХХААБайгууллагаас цаг уурын давашгүй хүндрэлийн улмаас амьжиргаа нь эрсдэлд орсон малчин өрхөд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг Булган сумын 418 өрх, цөм сүргийн аж ахуйн нэгж 1, Үенч сумын 141 өрхөд үзүүллээ.  2017 оны 03 дугаар сарын 24- 28-ны өдрүүдэд  олон улсын хөгжлийн  байгууллага болох Мерси Кор Монгол ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх тэргүүтэй ажлын хэсэг, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтарч  НҮБ –ын ХХААБайгууллагын тусламжийг ард иргэдэд гардуулан өглөө. Энэ удаа Булган, Үенч сумын 559 өрхөд олгосон тусламжийн багцийг хүснэгтээр харуулбал:





Малчин өрхөд өгч байгаа малын эрүүл мэндийн анхны тусламжийн багц дотор: 
-Малын сүү орлох тэжээл 3 кг
-Загасны тос 1 л
-Эрдэс амин дэмийн нэмэгдэл, амин тун 1 кг
-Шархны тос 2 ширхэг
-Малын нүдний түрхлэг 2 ширхэг
-Хачиг, шаалзны эсрэг дусаалга 0.5 л багтсан нь малчдад чухал хэрэгтэй зүйл  юм.
Ийнхүү НҮБ – ын ХХААБайгууллагын тусламжийн багцыг  улсын хэмжээнд өвөлжилт хүндэрсэн  13 аймгийн 36 сумын 3500 малчин өрхийн амьжиргааг хамгаалах зорилгоор түгээсэн байна. Энэхүү тусламжийг зорилтот малчдад түгээх ажлыг Мерси Кор Монгол ОУБ хариуцан амжилттай гүйцэтгэлээ. Хамтран ажилласан Ховд аймгийн Онцгой байдлын газар, Булган, Үенч сумын ЗДТГ,  багийн Засаг дарга нар, Булган суман дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн тасаг, орон нутаг дахь сэтгүүлч, ахмад багш Х.Санак болон бусад хүмүүст талархал илэрхийлье.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ